ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

40 байгууллагын 40 сэтгүүлчийг сургалтад хамрууллаа

O.Admin
2024-01-30

Тус Ажлын албанаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалтын хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад 40 хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч хамрагдлаа.

Сургалтаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Оюуны өмчийн талаарх анхаарах асуудал, Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллэхэд анхаарах асуудал, Сэтгүүлчийн ёс зүй, гэмт хэргийг мэдээлэх нь, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах зэрэг сэдвээр ДХИС, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хэлтэс, Оюуны өмчийн газар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас холбогдох албан хаагчид сургалт орлоо.