ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГССҮТ: Дэлбэрэлтэд өртсөн дахин нэг иргэн шархаа даалгүй нас барлаа

O.Admin
2024-01-31

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлт болон галд өртсөн 14 хүн ГССҮТ-ийн салбар эмнэлэг болох Түлэгдлийн төвд хүргэгдсэн.

Ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр /2024.01.31/ 10:30 цагт нас барсан байна. Одоогоор дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа бол Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарчээ. Мөн гурван хүний биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Ингэснээр осолд өртөж түлэгдэж, маш хүнд заалттайгаар хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэн нас барлаа. Үүний зэрэгцээ Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан байна. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжилж байна.

Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.