ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Ачит Ихт" ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг 98.8 хувь биелсэн гэж дүгнэжээ

O.Admin
2024-02-01

"Ачит ихт" компани 2017 оноос Орхон аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж иржээ. Улмаар, 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцуулж, биелэлтийг хэлэлцэх хурал болж, аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 98.8 хувиар биелсэн гэж дүгнэжээ.

2023 оны төлөвлөгөөнд байгаль орчин, боловсрол, орон нутгийн үйл ажиллагаа, иргэдийг дэмжих зэрэг чиглэлээр нийт есөн ажлыг тусгаж, бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд томоохон ажлуудаас дурдвал:

- Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 290 мянга гаруй мод тарьсан.

- 17-р дунд сургуульд Химийн иж бүрэн кабинет тохижуулж өгсөн.

- Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагчдын дунд Химийн масс олимпиадыг анх удаа зохион байгуулж, 20 сургуулийн 600 гаруй сурагчийг хамруулсан.

- Орон нутгийн ААН, хувь хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нийт 1.7 тэрбум төгрөгийн худалдан авалтыг тус, тус хийсэн байна.