Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирэх хоёрдугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөний хуваарийг гаргажээ.
Хуваарьт тусгаснаар хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмж, ахмад настны тэтгэвэр болон амьжиргаа, асаргааны 10 төрлийн тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг “Цагаан сар”-ын өмнө буюу хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд олгохоор болжээ.