ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Имартын 360 ажилтан эмнэлгүүдийн гаднах цас мөсийг цэвэрлэжээ

O.Admin
2024-02-02

Цас орж, халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас гэмтэх бэртэх иргэдийн тоо буурахгүй байна. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт гэхэд л нэг хоногт 70-80 хүн халтиргаа, гулгаанаас үүдэн гэмтэж, бэртэн ирдэг байна.

Тэгвэл Скай Хайпермаркет ХХК буюу Имартын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 360 ажилтнуудынхаа оролцоотойгоор “ХАМТДАА ЦАС ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ!” аяныг зохион байгуулж, салбар дэлгүүрүүдийнхээ ойролцоох хөл хөдөлгөөн ихтэй эрүүл мэндийн байгууллагуудын гаднах зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлэж өгчээ.

Тухайлбал, ‘‘Улсын Хоёрдугаар төв эмнэлэг’’, ‘‘Гэмтэл согог судлалын үндэсний төв’’, ‘‘Хавдар судлалын үндэсний төв’’ болон ‘‘Улсын Гуравдугаар төв эмнэлэг’’-үүдийн нийт 1800 м2 талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.

Keterangan tidak tersedia.

 

Keterangan tidak tersedia.

 

Keterangan tidak tersedia.

Keterangan tidak tersedia.