Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хоёрдугаар сард олгох хуваарь гарчээ.
ХХҮЕГ-ын мэдээлснээр хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, насны хишиг, хүнсний талон зэрэг есөн төрлийн халамжийг хоёрдугаар сарын 8-нд олгохоор төлөвлөсөн байна.
Харин эхийн алдар одонгийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20, 22-нд өгөхөөр хуваарилжээ.