ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мансууруулах донтой иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ

O.Admin
2024-02-07

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны хуралдаан боллоо.

Хуралдаанаар энэ төрлийн гэмт хэргийн дотоод болон олон улсын нөхцөл байдал, мансуурах донг эмчилж буй эмчилгээний талаар танилцуулга сонсож,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавихад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдэх шийдлийн талаар хэлэлцэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны даргаас энэ төрлийн эм, бодис хэрэглэгчдийн дунд судалгаа хийж, мансуурах донтой иргэдийг эмчлэх талаар нэн тэргүүнд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Mungkin gambar 10 orang, mimbar dan teks

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа энэ төрлийн эм, бодисын хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, санаачлагыг дэмжих, мансуурах донтой хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь сайжруулахад анхаарч ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.