БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Ингэснээр Монгол Улсын иргэд 2024.03.07-ны өдрөөс эхлэн Вьетнам улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болох юм.