Иргэд ЭМД-аа бүрэн төлснөөр хавдрын үеийн дараах тусламж, үйлчилгээг 85-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Тодруулбал, хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө. Хоргүй хавдрын тусламж, үйлчилгээнд ЭМД-ын сангаас 85 хувь хөнгөлнө.
Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд жил бүр хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн даатгал иргэн таныг болон хайртай дотны хүмүүсийг тань эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаална гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.