Дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүс болох Бали аралд аялал гадаадын жуулчид энэ валентины өдрөөс хойш 150 мянган рупи буюу 10 ам.долларын татвар төлөхөөр болжээ.
Индонезийн албаныхны мэдээлж буйгаар уг татварын мөнгө арлын байгаль орчин, соёлыг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах аж. Бали нь онгон дагшин байгаль, далайн давалгаа, наран шарлагын газраараа алдартай Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд гэхэд л 4.8 сая жуулчин тус аралд аялсан гэсэн тоон мэдээлэл байна.
Жуулчнаас татвар авах тухай мэдээлэл өнгөрсөн онд цацагдаж байсан бөгөөд өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Татвар дотоодын жуулчдад хамаарахгүй. Жуулчид “Love Bali” гэх сайтаар нэвтэрч татвараа төлөх боломжтой.