ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их Эзэн хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх тогтоолыг дэмжлээ

O.Admin
8 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх” тухай УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа. энэхүү тогтоолын тавдугаарт УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн санаачилсан Их Эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх заалтыг гишүүдийн олонх дэмжив. 

Уг тогтоолыг Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан санаачилсан бөгөөд Их эзэн Чингис хааны түүхэн дүр, төрт ёсны өв уламжлал, нэр хүндийг дээдлэн хамгаалах зорилготой юм. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр ярихдаа "Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаад Чингис хааныхаа эш хөргийг бид өрөөндөө, гэртээ залж байгаа.

Харамсалтай нь бид үнэнээсээ хүндэтгэж чадаж байна уу. Эзэн хааныхаа эш хөргийг архи, тамхин дээрээс авъя гэсэн санал гаргаж байна. Архи гэдэг хамгийн муухай зүйл дээр хоймортоо залсан Их хааныхаа хөргийг залчихдаг. Тэгээд уугаад дуусахаараа хог руу хаяна. Ингэхээр нөгөө монгол хүний мөн чанар, юу шүтдэг вэ гэдэг нь тодорхойгүй болчихож байгаа юм. Хүндэлдэг зүйлээ хүндэлсэн шиг хүндэлмээр байна. Магадгүй 20, 30 жилийн дараа монгол залуучууд Их хааныхаа хөргийг нандигнан хайрладаг монгол үндэстэн мэндэлнэ ээ гэдэгт итгэж байгаа.

Тийм учраас барааны тэмдэгт байна, төлбөрт унах юм байна гээд янз бүрийн юм сонсогдож байна. Гэхдээ манай парламент Монголоо барьсан, ёс суртахууны л шийдвэр байхгүй юу. Ямар ёс суртахуунтай байх юм бэ монголчууд бид гэж. Энэ бол өөрөө дээд ёс суртахууны шийдвэр гарна. Ер нь бол архи, тамхи хоёроос бид хааныхаа хөргийг харамлах хэрэгтэй. Монголын төр бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Одоо жишээлбэл Туркийн хуульд Ататүркийнхаа нэрийг хэрэглүүлэхгүй байна. Хүмүүст өгөхийг хориглож байна. Нэг үгээр хэлбэл, үндэстэн өөрийнхөө бахархалд үнэн байх, зөв талд нь зогсож чадах, буруугаас хол байлгахын тулд алхаж чадах ийм шийдэл" хэмээн ярьжээ.