ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдэвт сургалтад БХЯ-ны бүрэлдэхүүн хамрагдлаа

O.Admin
2024-02-18

Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөл, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын алба болон Зэвсэгт хүчний ХШҮГ-аас ''Хүн байхын учир ёс суртахуунд нь оршвой '' сэдэвт сургалтыг Офицеруудын ордны Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.

Тус сургалтад БХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Энэ үеэр хууль зүйн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл илтгэл тавьж, судалгааны ажлаасаа танилцуулсан юм. Тэрээр ёс суртахуун нь олон шинжлэх ухааны үндсэнд бүрэлддэг өргөн ойлголтоос гадна хүнд удамшиж ирдэг, түүнийг нийгмээс хэрхэн олж авдаг төдийгүй Их эзэн Чингис хааны билиг сургааль, Монголын нууц товчоонд хэрхэн авч үзсэн талаар мэдээлэл өглөө.