ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад хүргүүлж байна

O.Admin
2024-02-19

Аймгийн онцгой комиссоос цаг үеийн чанартай ажлуудыг тухай бүр төлөвлөгөө гарган өвөлжилт хүндэрсэн сумдуудад шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдөр Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Сайхан сумдад өвс тэжээл хүргэхээр Аймгийн шуурхай штаб, Онцгой байдлын газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж автомашинуудад ачилт хийж байна. Нийт 19800 кг тэжээл, 7000 боодол өвс өнөөдөр ачигдахаар болжээ.