Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос:
Аймаг, сумдын онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг аймаг, сумдын онцгой комисстой хамтран өргөн хүрээнд зохион байгуулах, шаардлагатай хүн, хүч хэрэгслийг нэмэлтээр дайчлан гаргах зэргээр шуурхай арга авах,зуданд өртсөн аймгуудад шуурхай бүлэг ажлуулах шийдвэр гарсаны дагуу Булган аймгийн өвөлжилт хүндэрсэн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумдад шуурхай бүлгүүд ажиллаж байна.
2024 оны хоёрсарын 19-ний байдлаар Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутаг дэвсгэрийн хаагдсан 62 км зам давааг чөлөөлж, малчин өрхүүдээр орж хүнс, малын тэжээл хүргэсэнээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цасанд боогдсон зарим өрхүүдэд хүргэлээ.