ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завдсан эмэгтэйг аварчээ

O.Admin
2024-02-22

Энэ сарын 22-ны үүрээр 05:34 цагт Хан-Уул дүүрэгт байрлах 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн унах гээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, 19 настай эмэгтэйг өндрөөс унах эрсдэлээс авран хамгааллаа.

Өнгөрөгч 2023 онд нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, амиа хорлох оролдлого хийсэн 10 том хүн, дөрвөн хүүхдийг авран хамгаалсан бөгөөд хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна.

Тус дуудлага нь 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн бөгөөд аврагчид сэтгэл зүйн ярилцлага хийж, тайвшруулан аюулгүй буулгаж ажилаллаа.