ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХБ-ын сайд Галт, Шинэ Идэр сумдад ажиллаж байна

O.Admin
2024-02-22

Зудтай сумдад ажиллаж байгаа шуурхай баг Хөвсгөл аймгийн Галт, Шинэ Идэр сумын шуурхай штабуудтай өргөтгөсөн хурал хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор хоёрдугаар сарын 15-аас тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэллэн байдлын зэрэгт шилжүүлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4 дэх хэсгийг хэрэгжүүлэн ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт анхааруулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд үүрэг чиглэл өглөө.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарын ахалж буй шуурхай баг зудын хүндрэлтэй нөхцөлд байгаа өрхүүдэд нэмэлт тэжээл нийлүүлж, нөөц санхүүжилтийг шийдвэрлүүлэн, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс туулах чадвар сайтай Зил 131 болон фургон машинуудыг хуваарилж, томоохон гурван даваа, зам харгуйг нээн ажиллаж байна. Мөн Улсын нөөцөөс хүсэх дэмжлэг нөөцийн судалгааг гаргаж, өнөөдрийн байдлаар 5,3 хувьтай байгаа малын хорогдол зургаан хувьд хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, яаралтай үнэлгээ хийлгэхээр тогтов.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр "Өндөр эрсдэлтэй" гэж үнэлэгдсэн Хөвсгөл аймгийн 11 суманд Зил 131 машинаас өөр машин явах боломжгүйд хүрч, зам харгуй хаагдаад байна. Тус аймгийн Галт суманд 1121 өрхийн 326 мянган толгой мал өвөлжиж байгаа бол Шинэ Идэр суманд 748 өрхийн 214 мянган толгой мал өвөлжиж байгаа юм. Тус сумуудад 32,9 мм-ийн зузаантай хур тунадас бууж, 12 мянга орчим толгой мал хорогдоод байна.