ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол, Америкийн БХЯ-ны зөвлөлдөх уулзалт Вашингтонд боллоо

O.Admin
2024-02-26

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын жил бүрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны энэ сарын 21-23-ны өдрүүдэд Вашингтон хотноо амжилттай боллоо.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Америкийн талаас АНУ-ын Батлан хамгаалах яамны Монгол, Хятад, Тайваний асуудал хариуцсан дэд сайдын орлогч М.Чейс нар хамтран даргалж, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал болон албаны бусад төлөөлөгчид оролцов. Талууд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцов.

Mungkin gambar 4 orang

Мөн энэхүү зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид Төрийн департмент болон Ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамны удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийж, хоёр талын харилцааны асуудлаар харилцан ярилцлаа.