“Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” гэсэн уриатайгаар энэ сарын сарын 22-ны буюу бямба гарагт зохион байгуулахаар болсон аж. Бямба гарагт Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг өглөөний 07:00-19:00 цагийн хооронд хязгаарлаж хаахаар болсон байна.
"Автомашингүй өдөр"-өөр нийслэлийн иргэд автомашинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарах ажээ.