НМХГ-аас “Тоса худалдааны төв”-ийн орчимд хяналт шалгалт хийж, тарваганы таван ширхэг тулам илрүүлжээ. Туламуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тухайн орчинд ариутгал халдваргүйтэл хийлгүүлсэн байна. Зөрчил гаргасан хоёр иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгууль, нөхөн төлбөр ногдуулан, тус худалдааны төвийн түрээслэгчид болон худалдан авагч нарт холбогдох хууль, тогтоол, шийдвэр, тушаалын талаар мэдээлэл өгч ажилласан байна.