БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны хоёрдугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Гэвч өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг давах туулах Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг хангах чиглэлээр Ehalamj.mn мэдээллийн нэгдсэн санд байрлах СХТТШ-ын бүртгэлийн программ хангамж болон Төрийн банкны гүйлгээ мэдээлэх үйлчилгээг 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 17.30 цаг хүртэл нээлттэй байлгахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР