ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Даланзадгадын дулааны станц дэлбэрч, тэг зогсжээ

O.Admin
2024-04-01

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас тодорхойгүй хугацаагаар дулааны эрчим хүчийг хязгаарлажээ. 

Тодруулбал, өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04:13 цагт станцын бойлерын конденсаторын цуглуулгын бак дэлбэрч, станц тэг зогссон байна. Тиймээс Дулааны эрчим хүчний хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийж байна гэж албаныхан мэдээллээ. 

Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж байна.