ОХУ-ын Сибирийн бүс Уралын нуруу орчмын нутагт дөрөвдүгээр сарын 7-нд шар усны үер буужээ. Орск болон Ялшинка хот үерт автаж 10 мянга орчим барилга усанд автаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Ялшинка хотын эрх баригчдын мэдээлснээр 230 мянган оршин суугчтай хотоос 6100 гаруй хүнийг аль хэдийн нүүлгэн шилжүүлсэн, 40 сургуулийн 15 нь усанд автсан гэв. Иргэд цөөн тооны тэжээвэр амьтан, эд зүйлээ авч амжсан тухайгаа мэдэгджээ.
Энэ нь тус улсад сүүлийн 80 жил тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл болсон хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэлээ.
Орчуулсан Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: Reuters.com