ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хангайн, төвийн бүс нутгаар халалт намжиж бороо хуртай өдрүүд үргэлжилж байна

O.Admin
5 цагийн өмнө

Өнөөдөр 7-р сарын 29-ний өдөр, Лхагва гаригт үдээс өмнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймгийн зарим сумдын нутгаар бороо орж байна. Өдөртөө болон орой үдэш, шөнийн цагаар дараахь аймаг, сумдын нутгаар усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү.

Үүнд:

-Өдөртөө Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгор аймгийн төв, Эрдэнэцогт, Шинэжинст, Богд, Жинст сумын зарим газраар, Архангайн Хотонт сум, Түвшрүүлэх САА-н орчмоор,

-Үдээс оройн цагаар Баянхонгорын Эрдэнэцогт, Шаргалжуут, Архангайн Хотонт, Хашаат, Өгийнуур сумд, Өвөрхангайн Хархорин сум, Булганы Гурванбулаг сумын нутгаар,

-Шөнөдөө Булганы Гурванбулаг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон сум, Булган, Эрдэнэт хот, улмаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул, Сант, Мандал, Хүдэр сум, Түнхэл, Бугант тосгон, Хөтөл, Дархан хот, Төв аймгийн Заамар, Цээл, Батсүмбэр сумын нутгаар усархаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

-Архангай, Булган, Сэлэнгийн нутгаар, үүний дотор Өгийнуурын орчмоор аялж, амарч яваа аялагчид орой үдэш, шөнийн цагаар орох усархаг борооноос сэрэмжилж, гэр майхнаа бэхлэх, усанд автахаас сэргийлэх, бага насны хүүхэдтэй хүмүүс сум суурин газрын бараадаж хонох нь зүйтэй гэдгийг анхааруулья.

-Улаанбаатар хотод үүлэрхэг үдээс хойш усархаг бороо үргэлжлэн орохоор байгаа тул уулын ам гуу жалга, голын эргийн ойролцоо байгаа айл өрхүүд үер усны аюулаас сэрэмжлээрэй!

-Зоорийн давхарт автомашины гарааш бүхий орон сууцны барилгын оршин суугчид, СӨХ гараашаа үерийн усанд автахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч усанд автаж эхэлсэн нөхцөлд автомашинаа гараашаас шуурхай гаргаж, холдуулах арга хэмжээг аваарай!