Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажлыг хийсэн билээ. Мөн Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түр хаасан юм. Тэгвэл өнөөдөр Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусаж, яг одоо замыг нээж байна.