ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас баривчилжээ

O.Admin
2024-04-11

Сүхбаатар аймгийн удирдлагуудыг АТГ-аас баривчилж, 72 цаг саатуулахаар болжээ. Тодруулбал, тус аймгийн  Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр нарыг саатуулсан аж. Сүхбаатар аймгийн орон нутгийн сонгуульд 2020 оны УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулж, тус аймгийг Ардчилсан намынхан удирдаж байсан билээ.

Энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас  мэдээлэл авах гэсэн боловч тодорхой хариулт  өгсөнгүй. Мөн УИХ-д АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшиж сонгогдсон Ж.Батсуурь, Н.Ганибал нараас лавлаж асуух гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Харин ЗТХ-ийн сайд асан М.Зоригт “Манай хоёр хууль бус үйлдэл хийх залуус биш. Сонгуулийн тоглолтууд яваад эхэлжээ гэж хардаж байна” хэмээн цахим хуудастаа пост оруулжээ.