ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автомашингүй өдөр марафонтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-20

Бүх нийтийн авто машингүй өдөр энэ сарын 22-нд болох юм.  Энэ өдөр марафон болох бөгөөд бүртгэлийг өнөөдөр  17:30 минут хүртэл Спортын төв хороонд хийх аж. Бүртгүүлсэн иргэд есдүгээр сарын 22-ны өглөө Чингисийн талбайд ирж маршрут болон чипээ авч бүртгэлээ баталгаажуулан 10.00 цагаас уралдах юм байна. Уралдаан нийт дөрвөн насны ангилал тус бүрийг А шар, B улбар шар, C хөх, D ягаан гэх өөр өөр өнгөөр ангилж байгаа бөгөөд уралдааны замууд тус өнгөөрөө хоорондоо ялгаарах юм байна.  

  • А буюу Сурагч ангилалд 14-17 насны хоёр сурагч (Өртөө хоорондын зай 1-1,6 км)
  • B буюу Залуучууд ангилалд 18-34 насны оюутан, ажилчин, гадаад иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 1.8-2,8 км)
  • С буюу Ахмадууд ангилалд 55-аас дээш насны 2 иргэн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)
  • D буюу Нээлттэй ангилалд 35-54 насны гэр бүл, гадаадын иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)