ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ-аас БНСУ-ын компаниар таван тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ

O.Admin
2024-07-04

Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Улмаар аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн. Монгол Улсын төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсан юм. 

АТГ энэ хэргийг мөрдөн шалгаад төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч, гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон. Ингээд АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Өмнөд Солонгосын дээрх компаниас 1.7 сая ам.доллар буюу ойролцоогоор 5.8 тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, улсын төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоолоо.

May be an illustration of text that says ":health e-health project moncolia Address: Ulaanbaatar Mongolia, District, Olympic Street5 Ayud Tower, 1103 Phone: +976 77077793 E-mail: piu@ehp.mr INVOICE /No 2024-001/ Name: TAIHAN CABLE AND SOLUTION Address: Taihan Smart Tower, 317, Simin-daero, Dongan-g South Korea Phone: +82 316 9249, Mob: +82 Due date: :2024-05-24 Anyang-si. Gyeonggi-do, 14055, 9429 9941 Description MN-MOH-78892-NC-RFB REFUND Quantity Currency USD Unit Price 1,718,360.00 1,718, Total Totalprice price 1,718,360.00 Beneficiary's name: E-health Project Mongolia Beneficiary's bank: State Bank Bank account: 106000035745 Mongolia Swift code: STBMMNUB PROJECT COORDINATOR: ИAKИm /B.AMARSANAA/"

May be an image of text