ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Осол гарган бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоов

O.Admin
2024-08-04

Энэ сарын 2-нд цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага ирсэн.

Тус дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байв.

Урьдчилсан байдлаар 54 настай, эрэгтэй “Г” нь автомашинд мөргүүлж, амь хохирсон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон.Ийнхүү цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Д” нь Prius-20 маркийн автомашинаар мөргөж, уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас зугтаасан болохыг шуурхай илрүүлж, өнөөдөр /2024.08.04/ сэжигтэй этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.