ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол, Хонгконгийн уран бүтээлчид хамтран нэгэн тайзнаа тоглолоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-08-09

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой энэ жил тохиож буй. Тус ойг тохиолдуулан БНХАУ-ын онцгой бүс болох Хонгконгийн Үйлдвэрчний эвлэлийн харьяа Ажилчдын клубын уран бүтээлчид манай оронд хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлийн дээжээс манай орны үзэгчдэд толилууллаа.

Өдгөө 60 жилийн түүхтэй уг клубын уран бүтээлчид өчигдөр “Улаанбаатар” театрын уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа хамтран уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан бөгөөд тоглолтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нээж үг хэлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Хонгконгийн уран бүтээлчдийн тоглолт бол манай байгууллагын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашдаа олон уран бүтээл дээр хамтран ажиллахдаа итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Тоглолтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны нийгмийн сүлжээний хуудас болон Хонгконгийн Ажилчдын клубын нийгмийн сүлжээний хуудсаар нэгэн зэрэг шууд дамжуулан хоёр улсын иргэдэд үзүүлсэн билээ.