ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн ахын муу дүү

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-27

Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр ахынхаа нүүрийг улалзуулж явна. Тэрбээр энэ оны гуравдугаар сараас эхлэн цагдаа, шүүхий хаалга татаж, тун ч барцадтай байгаа билээ. Түүнийг  өөрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй. Хамаарал бүхий компанид давуу эрх олгосон байж магадгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаагаар түүний хэргийг шийдвэрлэж, хоёр жилийн ял оноожээ. Тухайлбал,  “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд хоёр жилийн хорих ял, төрд ажиллах эрхийг нь гурван жилээр хасах шийдвэрийг гаргав. Өмнө нь түүний талаар  ТЕГ-ын дарга асан Б.Хурц  42 сая ам.долларын шахааг “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн гэх мэдээллийг  өгч, С.Анхбаяр нь оффшорын асуудалтай холбогдоод байгаа талаар олон нийтэд мэдэгдсэн байдаг. Түүгээр ч үл барам  С.Анхбаярын хувийн компани гэх “Хан хув”, “Хаан хув” гэх нэрс дуулддаг байлаа.

Харин “Хан хув” компанийн тухайд Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан байдаг аж. Улмаар тухайн төсөл хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөргүй төлөөгүй, санхүүгийн чадваргүй зэрэг шалтгааныг тоочиж, асуудлаас ангижирсан байна.  Мөн ОХУ –аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлэл ч  бий. Энэ мэтээр  бичээд байвал түүнтэй холбоотой бараан мэдээлэл бишгүй байгаа.  Сайн ахын нөлөөгөөр болохгүй, бүтэхгүй бүхэнд гар дүрсэн С.Анхбаяр хүртэх ёстой шийтгэлээ хүртлээ.  Удахгүй сайн ахын буянд ялаа хөнгөлүүлээд, гараад ирэхийг ч үгүйсгэхгүй. Түүний хайр даахгүй буруу үйлдэл нь яах аргагүй “сайн ахын муу дүү” болж хувиргаад байна.