ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрхийн товчоо орчмын замын тэмдэглэгээг хийж байна

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-27

Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, зорчих хэсгийг энэ сарын 20-ны өдөр нээсэн билээ. Үргэлжлүүлэн өнөөдрийн байдлаар ОХУ-ын “Бриз” группийн “Формула-К” ХХК-ийн үйлдвэрлэсэн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт зориулан бэлтгэсэн бүтээгдэхүүнээр замын тэмдэглэгээний ажлыг Монгол Улсад анх удаа хийж байгаа аж. Энэхүү тэмдэглээ нь зуны улиралд хайлж, хэвээ алдахгүй байх, өвлийн улиралд агшиж, хэврэг болохгүй байх чанарыг агуулсан тусгай модификатор найрлага орсноороо онцлогтой гэнэ.

Тэмдэглэгээний ажлыг “Үйлсийн зам” ХХК нь Hoffman термопластикийн машинаар гүйцэтгэж байгаа юм байна. Харин технологийн явцыг Швейцарын ретрорефлектометр ба спектрофотометр багажуудаар хянаж байгаа аж.

Мөн тус замд ОХУ-ын “Красдорзнак” ХХК-ийн үйлдвэрлэсэн дүрсийг өндөр чанартай гэрэл ойлгогч алмазан хальсан дээр буулгасан тэмдэг шинээр тавих юм байна.