ХХХСХТ нь анх 1964 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн гүйцэтгэх хорооны харьяа насанд хүрсэн хараагүйчүүдийн сургууль байгуулагдсанаар тус төвийн үндэс суурь тавигдсан билээ.
Хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн харилцаагаар дамжуулан нийгмийн харилцаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, Хараагүй иргэдийн хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээж, мэргэжлийн ур чадвар олгож, хөдөлмөр эрхлэхэд нь бэлтгэх, Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг хараагүй иргэдэд иж бүрнээр нь хүргэхийн зэрэгцээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтууд тавин ажиллаж байгаа билээ. Уг төвд 91 ажиллагсадтайгаас 80 хувь нь харааны бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна.