"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүрэг “Ногоон хот – Иргэний оролцоо” намрын мод тарих аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
Тус аяны хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 100 гаруй албан хаагчид болон дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын 30 ажилтан албан хаагчид оролцож, Айцын аманд 2022 оноос эхлэн 12.3 талбайд тарьсан 20000 гаруй мод, бут сөөгний усалгаа, арчилгааг хийж, намрын мод тариалалтын аяныг эхлүүллээ.
Үргэлжлээд гэр хорооллын бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд гоёл, чимэглэлийн болон жимсний 7 төрлийн 6075 ширхэг суулгацыг тарих ажлын бэлтгэл хангагдаад байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг ажиллаж, амьдарч буй орчиндоо мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг уриалж байна.