ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайн захирал

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-10-02

Хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийг 1997 оноос  үүсгэн байгуулсан Ерөнхий захирал захирал С.Түмэнгэрлээр бахархаж байна. Тэрбээр 82 жилийн түүхтэй хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, амт чанарын дээдийг хэрэглэгчиддээ өргөн барьдаг.

Түүнийг “SharkTank Mongolia” нэвтрүүлэгчийн шүүгчээр ажиллах үед дотроо бодолтой, алсын хараатай залуу юм хэмээн олон хүн ам сайтай байсан. Салбар салбар руу хуруу дүрэлгүй хүнсний үйлдвэрээ удирдан яваа захирал залуу чадварлаг боловсон хүчнээр үйлдвэрээ бататгаж, тэднийг “аргамжих” санаа нь олон залуусын талархлыг хүлээсэн явдал болов. Сайн цалинтай бус сайн удирдлагатай компани хөгждөг гэдгийг өөрийнхөө замаар тод илэрхийлэх мэт. Энэ жилийн дашням, балжиннямтай билэгт сайн өдрийг байрны түлхүүрээр өнгөлж, компанийнхаа 14 гэр бүлийн голомтыг бадраасан түүнд талархлаа илэрхийлэхийг хүслээ.

Үнэхээр түүний хэлсэнчлэн “Орох орон оочих аягатай байна гэдэг сайхан. Тэднийхээ баярласан сэтгэл, нүдийг харах хамгийн сайхан” гэдэгтэй мянга илүү хувь санал нийлж байна. “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн ханган нийлүүлэгчээс ерөнхий захирал болтлоо зүтгэсэн С.Түмэнгэрэл хүнийг ажиллуулж мэддэгээс гадна хөдөлмөрийг нь үнэлж чаддаг лидер юм. Вант улсын хэмжээнд үнэлэгдэх хүнсний манлай үйлдвэрийн ирээдүй зуун зууныг дамжин өртөөлөх нь мадаггүй.