ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын 10 хувийг 5 болгож бууруулах төсөл боловсруулжээ

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр цахим хуудсандаа байршуулжээ. Тэрбээр, хуулийн төслөө одоогоор УИХ-д өргөн бариагүй байгаа бөгөөд хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөө 1, 2 дугаар зүйлтэй байхаар боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл,

-Нэгдүгээр зүйл нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “10 хувиар...” гэснийг “5 хувиар” гэж өөрчилсүгэй.

-Хоёрдугаар зүйл “Энэ хуулийн өөрчлөлтийг УИХ-аар батлагдсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдсүгэй” хэмээжээ. Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдаж гэмээнэ дампуурлаа зарлахад ойрхон байгаа маш олон аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болох бөгөөд аж ахуйн нэгжүүдийн татварын өрнөөс бодит хэмнэлт болж чадах учиртай хуулийн төсөл юм.

Гэлээ ч татвар тэр тусмаа НӨАТ-тай холбоотой хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд ч орж амжихгүй унах тохиолдол олон бий. Өмнөх парламентад УИХ-ын дарга асан Г.Занданшатар цахим парламентаар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулга явуулж, олон нийтийн дэмжлэг авч чадсан ч УИХ-ын босго давж чадалгүй унасан.

Тиймээс аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас салгах ч эсрэгээрээ төрийн авах татварын мөнгийг эрс хумих уг хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд очиж чадна гэж хэлэхэд эрт байгаа юм.