ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гурван настай дагавар хүүгээ хөнөөсөн М.Энхбилэгийг маргааш шүүнэ

O.Admin
1 цагийн өмнө

Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж, шалгуулж байсан М.Энхбилэг гэгч этгээд гурван жилийн өмнө 3 настай дагавар хүүгээ хүчирхийлэхийг завдаж, хэргээ нуухын тулд биед нь халдаж зодсон онц ноцтой хэрэг гарсан билээ. Хүүг олон нийтийн хандиваар Турк улсад эмчлүүлсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан юм.

Уг хэрэгт хойд эцэг М.Энхбилэг, талийгаач хүүгийн ээж Ц.Лхагважав нар татагдсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 6 зүйл ангиар буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл эдгээр сэжигтэн этгээдүүдийг маргааш шүүх юм байна. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хүнийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж алах) болон хүүхэд хүчирхийлсэн, эрхийг нь зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа ийнхүү шүүх хурал товлогдоод байна.