ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр бүсгүйн амийг хөнөөсөн этгээдийн хэргийг прокурорт буцаажээ

O.Admin
13 цагийн өмнө

Өнгөрөгч 2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр 16 настай охин бусдын гарт онц хэрцгийгээр тамлуулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 21 настай Д гэгч этгээд үйлдсэн бөгөөд хэргийг шалгах явцад тухайн этгээд 32 настай эмэгтэйн амийг мөн хөнөөж, унтлагын өрөөндөө нуусан байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн.

Хоёр эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн хэргийг өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгаж, өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэрэгт хамсаатай гэх хүмүүсийг дахин шалгуулахаар анхан шатны прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Сэжигтэн этгээдийн гарт амиа алдсан 16 настай охины ээж хэлэхдээ “Миний охин бусдын гарт онц хэрцгийгээр 2024 оны зургадугаар сарын 21-ны өдөр амиа алдсан. Хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа дуусаад, өнөөдөр /өчигдөр/ урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Урьдчилсан хэлэлцүүлгээс алуурчин этгээд болон бусад оролцогч этгээд байгаа гэж үзсэн учраас прокурор руу шилжүүлж байна гэсэн шийдвэр гаргалаа.

Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Дахин шалгахаар болж байна гэсэн үг. Хажууд байсан хүмүүсийг нь дахин шалгана гэсэн” хэмээн мэдээлэл өгчээ. Сэжигтэн этгээд нь охидтой цахимаар танилцан улмаар гэртээ авчран амийг нь бүрэлгэсэн байсан бөгөөд 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боож амийг нь хөнөөсөн байжээ.