УИХ-ын гишүүн Э.Болормаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, "Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо. "Эцсийн зорилго чинь юу юм бэ" гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй.
Бид нэг парламентад хамтарч ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө. Харин УИХ дээрх утааны сонсголоор яригдсан зүйлс дээр хариуцлага тооцохыг хамт шаардацгаая Ч.Лодойсамбуу гишүүн ээ. Сая Ж.Чинбүрэн гишүүний ахалсан сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”, утааны мэдрэгчгүй байгаа 50.000 айл гэх мэт зүйл дээрээ анхаарцгаая.
Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн та газар дээрх нөхцөлтэй сайтар танилцаж, ядаж яндан пийшингээ хараад асуудлаа зөв оношлоорой. Тэгж байж л шийдлээ зөв гаргана шүү дээ, ангийн анд аа. Дахин ийм эмгэнэлт зүйл хэзээ ч бүү болоосой. Улстөржилт хэзээ ч шийдэл биш шүү" хэмээжээ.