НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны XV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй цэргийн алба хаагчид өөрийн цахим хаягийг харьяа анги, салбарын хүний нөөцийн албан тушаалтнаар дамжуулан “Сонгон шалгаруулах систем”-д бүртгүүлэх буюу тодотгол хийнэ.
Мөн 02 дугаар сарын 07-ны өдрөөс 21-ний өдрүүдэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулах журам”-д заасан шалгуур хангасан цэргийн алба хаагч “Сонгон шалгаруулалтын систем”-д (psod.maf.gov.mn) нэвтэрч зааварчилгааны дагуу асуумжийг бөглөж, холбогдох баримт бичгийг системд хавсаргана.
Цэргийн алба хаагч нь энхийг сахиулах ажиллагааны суурь хичээлийг бие дааж цахимаар судлах (psotc.gov.mn/сургалтын-материалууд), нэгтгэл, анги, байгууллага энхийг сахиулах ажиллагааны талаар сургалт, дадлага зохион байгуулах. Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс [email protected] цахим шуудангаар болон /3679, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.