“Булганы сэргэлт” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Англи хэлтэй Булганчууд” хөтөлбөр хэрэгжиж англи хэлний анхны багш нарыг Засаг дарга Д.Пүрэв-Очир хүлээн авч уулзлаа.
Дэлхийн хэл, англи хэлний мэдлэг, хэрэглээгээр аль ч салбарт өрсөлдөх, чадварлаг иргэдийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулж, англи хэлний ярих чадварыг идэвхжүүлэн хөгжүүлж, улам бүр сайжруулахаар Булган сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуульд ажиллахаар боллоо. Багш суралцагч нартаа өндөр амжилт хүсье.