ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мьянмар улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

O.Admin
2025-03-28

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төв хэсгээр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдрийн 14.20 цагт болжээ.

Үүнтэй холбогдуулан "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Тайландын Хаант Улсад оршин сууж буй иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн улсаас гаргаж буй аюулгүйн зөвлөмжийг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авна уу.

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хавсран суудаг ба тус Элчин сайдын яамны шуурхай утас болох +66 818020930, +66 818022942, +66 828500027-т хандана уу" хэмээн тус улсад суух Элчин сайдын яамнаас мэдээлэл өглөө.