ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод УИХ-ын гишүүд ажиллаж байна

O.Admin
2 өдрийн өмнө

Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Шивээхүрэн боомтод УИХ-ын даргын 290 дүгээр захирамжаар байгуулагдсан “Боомтыг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, боомтын хяналт, аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын ажлын уялдаа, татварын зохицуулалт, дэд бүтэц, логистикийн үйлчилгээ, боомтын захиргаанаас орон нутгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалтуудыг судлан, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” томилолтоор ажиллаж, ээлжит хурлаа хийж байна. /2025.03.29/

Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн ХББОС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Уянга, Г.Хосбаяр, Л.Соронзонболд нарын гишүүд оролцож байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, Засгийн газрын Тусгай үүрэгт элчин сайд С.Баяр, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргил, Өмнөговь, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон гааль, хилийн цэргийн төлөөллүүд оролцож байна.

Хилийн Шивээхүрэн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц болон тулгамдсан асуудлыг сонсож байна.

Өнгөрсөн хугацаанд Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод:

✅Жилд 22 сая тонн хүчин чадал бүхий нүүрс ачиж, буулгах (жолоочтой тээвэр, 5G, AGV) терминал

✅Шивээхүрэн төмөр замын өртөө

✅Жилд 10 сая тонн хүчин чадал бүхий нүүрс ачиж, буулгах терминал байгуулагдсан.

Энэ бүтээн байгуулалтын үр дүнд нүүрсний экспорт 50 гаруй хувиар нэмэгдэх боломж бүрджээ. Бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд жилд 52 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Одоогийн байдлаар тус боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортолсон байна.