ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины өгсөн чиг үүргийн дагуу Оросын 100 гаруй аврагч тусламж үзүүлэхээр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хүрэлцэн очжээ.
ОХУ-ын Онцгой байдлын яамны хоёр онгоц аймшигт газар хөдлөлтийн хор уршгийг арилгахаар Янгон хотын нисэх буудалд газардсан байна. Тус яамны нэгдсэн отрядад “Центроспас” нисэхийн отряд болон онцгой эрсдэлтэй аврах ажиллагааны “Лидер” төвийн 120 аврагч багтав. Мөн энэхүү отрядад нохойн баг, анестезиологичид, Онцгой байдлын яамны сэтгэл зүйчид багтжээ.
Яамны ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулах, хохирогчдыг нуранги доороос гарган авахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авчирсан. 4.5 метр хүртэлх гүнд нурангид дарагдсан хүмүүсийг хайж олох дуран, акустик төхөөрөмж, георадар, дулааны зураг авагч бий.
“Центроспас” отрядын аврагчид хэд, хэдэн газарт нэгэн зэрэг 24 цагийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа бөгөөд тэдэнд дрон туслах болно хэмээжээ.