ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батцэцэг сайдын хамтарсан мэдэгдлийг илтэд гуйвуулсан гэв

O.Admin
19 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн урилгаар Филиппин Улсад, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионо-гийн урилгаар Индонез Улсад тус тус албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэгвэл энэ үеэр ташаа мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллээр цацагдаж буйд Б.Батцэцэг сайд албан ёсоор тайлбар хийлээ. 

Тус мэдэгдэлд "Тайванийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд "Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх агуулгатай ташаа мэдээлэл гарах боллоо.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад айлчлах үеэр гарсан хамтарсан мэдэгдлийн агуулгыг илт гуйвуулсан агуулгатай байна.

Монгол Улс, БНФУ-ын хамтарсан мэдэгдлийн 12-р заалтад талууд Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай Манилагийн тунхаглал, НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцыг дагаж мөрдөхөө дахин нотлосон бөгөөд энэ нь Монгол Улсын эл асуудлаар баримталдаг маргааныг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг дэмжих, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимтай бүрэн нийцэж буй болно.

Олон улсын харилцааны дэг журамд гарч буй өөрчлөлт зэрэг тодорхой хүчин зүйлээс хамааран Монгол Улсын гадаад бодлоготой холбоотой ташаа мэдээлэл олон улсын хэвлэлээр гарах хандлага нэмэгдэж буй тул та бүхнээс албаны эх сурвалжид хандан мэдээллээ баталгаажуулж байхыг хүсье" хэмээжээ.