ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Завшигч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-10

Монголын тэргүүн баячуудын нэг “Магнай трейд” группын Ерөнхий захирал Р.Ганзоригийг АТГ  болон ЦЕГ-аас энэ сарын 08-ны өдөр баривчилж, хорих 461 дүгээр ангид саатуулав. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар саатуулж, байцаалт авч байгаа гэх мэдээлэл байна. Мөн хуурамч шатахууны асуудлаар шалгуулж байсан билээ. “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан гол буруутан нь “Жаст” группын Ш.Батхүү.

Хууль хяналтын байгууллагаас голлон хийж байгаа зүйл нь Ш.Батхүүгийн хөрөнгө хаашаа орсон, хэнд шилжүүлсэн, өвлүүлсэн байж болзошгүй гэх зэргээр  олон талаас нь ирж хайж байгаа билээ. Үүнтэй холбоотой хүний нэг нь яах аргагүй Р.Ганзориг гэх мэдээлэл байдаг. Тэрбээр 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст” группын “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хүүдээ бэлэглэсэн гэх яриа байдгийг нуух юун.  Тухайн үед “Жаст ойл” ХХК-ийг худалдан асуудлыг авах ШӨХТГ-аас хууль бус хэмээн мэдээлж байсан бөгөөд Р.Ганзориг өөрийн давуу эрхийг эдэлж хууль зөрчиж хүүдээ авч өгчээ.

Учир нь ижил төрлийн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг худалдан авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Тэгвэл Р.Ганзориг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, хууль хяналтын болон төрийн байгууллагын шаардлагыг үл хүндэтгэн зөвшөөрөл авалгүй “Жаст ойл” ХХК-ийг худалдан авсан нь өнөөдөр түүнийг хүзүүг ороож, хөлийг нь тушив уу. Түүний “завшигч” зан аавын хаалга татахад хүргэлээ. “Магнай трейд” групп нь 300 гаруй  шатахуун түгээх станц, 13 агуулах эзэмшдэг. Жилд дунджаар 150 мянган  тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон борлуулдаг гэх мэдээлэл бий. Түүнд бусдын хөрөнгө рүү гар дүрэхгүй амьдарсан ч хэдэн үеэрээ идэх  өв хөрөнгө хангалттай байна.