ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хонконгийн орон сууцны хороололд гал гарч, 44 хүн амь үрэгдэв

O.Admin
10 цагийн өмнө

Хонконгийн орон сууцны хороололд гал гарч, 44 хүн амь үрэгдэж, 16 хүн шархадсан байна. Мөн 129 орчим хүн өнөөг хүртэл сураггүй байгаа бөгөөд өчигдөр 14 хүн нас бараад байсан ч хоногийн дотор тоо огцом нэмэгджээ. 

Тодруулбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 26-нд Хонконгийн хойд хэсгийн "Тай По" дүүрэгт байрлах "Wang Fuk Court" орон сууцны хотхонд их хэмжээний гал гарчээ. Ойролцоогоор 2000 гаруй өрхтэй тус хотхонд гарсан түймэрт одоогоор 44 хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж, зарим нь аюултай байдалтай байна гэж Хонконгийн Засгийн газар болон онцгой байдлаас мэдээлэв.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч барилгуудын гадна талын модон хамгаалалт (bamboo scaffolding) галыг илүү хурдан тархахад нөлөөлжээ. Гал орон нутгийн цагаар өдрийн 2:51 цагт эхэлж, 3:34 цагт тавдугаар зэрэгт хүрсэн байна.

Галыг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн гал сөнөөгч бэртэж, нэг аврагч нас баржээ. Тус барилгыг барьсан барилгын компанийн удирдлагуудыг одоогоор баривчлаад байгаа бөгөөд чанаргүй материал ашиглаж барьсан хэмээн буруутгаж байгаа аж.