Монгол орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” Олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн өнөөдөр 15:30 цагаас олон түмэнд хүрэх юм. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд олон улсын нэртэй гэрэл зурагчид бүтээлээ дэлгэж байгаа ажээ.
Тодруулбал, Япон мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович. Мөн “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Т.Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай Хиегү нарын гэрэл зурагчдын бүтээлийг дэлгэх юм. Харин манай улсаас Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид оролцож байна.
“Өнөөдрийн Монгол” төслийн нээлт энэ сарын 8-ны өдөр болсон. Энэхүү төсөлд хамрагдаж Олон улсын гэрэл зурагчид 7 хоногийн хугацаанд манай улсын төр, засгийн гишүүд, иргэд, олон нийттэй уулзаж, Төв, Дархан-Уул, Орхон аймаг очин, малчин айлд зочилж гэрэл зураг авсан. Улмаар тэр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ билээ.