ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Арьсаа хамгаалагч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-30

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэтэрхий мэдэмхийрэв.  Тэрбээр цахим ерөнцийг хэрхэх асуудалд саналаа хэлэхдээ “Монгол Улсын мэдээллийн бүх урсгал цахимжсан. Сонин захиалж уншдаг хүний тоо цөөрсөн. Гэртээ суугаад телевиз үздэг хүн бараг байхгүй. Бүх мэдээллийг гар утсаар, сайтаар авч байгаа энэ үед аюулгүй байдал талаас нь анхаарах ёстой. Монгол Улс өнөөдөр бүх мэдээллээ түрээсээр  нэг серверээр дамжуулж байгаа. Өнөөдөр дэлхий дээр 13 улсад өнгөт хувьсгал, төрийн эргэлтийг цахимаар дамжуулж хийсэн. Манайд гүтгэлэг, дайралтыг сүүлийн үед зохион байгуулалттай хийдэг албадууд томоохон улс орнуудад байна.

Үүнээс бид хэрхэн сэргийлж чадах вэ гэдэг зүйл байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлагын асуудал болон хууль эрхзүйн орчныг нь сайжруулах ёстой. Тухайлбал, ОХУ-д 5000-10000 дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж, хариуцлагын асуудал ярьж байна. ОХУ, БНСУ, БНХАУ-ыг хар, суралц” гэдэг зүйлийг итгэлтэй нь аргагүй хэлэв. Хэрвээ 5000-10000 дагагчтай иргэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм бол бүхэл бүтэн мэргэжлийн баг ажиллуулж,  олон нийтийн мэдэх эрхийг хангаж, цаг наргүй ажиллаж  байгаа өдөр тутмын сонин, телевиз, радио, томоохон сайтууд юу болж хувирах вэ.

Цаашилбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн редакцийн хэрэг байна уу. Битгий тэгж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан, арьсаа халхалсан зүйлд туйлын үнэн мэтээр туйлширч байгаач ээ. 5000-10000 дагагчтай иргэнд хүн доромжилсных төлөө хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулна уу гэхээс бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн түвшинд үнэлж, гадны туршлагыг зөв мэтээр тайлбарлаж суугаа чинь үнэхээр ичмээр санагдав. Мэдэхгүй, ойлгохгүйдээ бус зүгээр л арьсаа хамгаалагчийн байр суурь байлаа.