ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-20

Нийслэл хотод 390 мянган өрх амьдардаг бөгөөд 220 мянга нь гэр хороололд байдаг гэх судалгаа гарчээ. Иймд нийслэлд нийт 100 гаруй мянган нүхэн жорлон байдаг аж. Түүнээс 11500 өрхийн нүхэн жорлонг болон зуслангийн бүсэд байрлах 4600 өрхийн жорлонд ариутгалын ажил хийсэн байна. Мөн хогийн цэгийн 34 га талбайд ариутгал хийхээр төлөвлөжээ. Дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх талаар Байгаль орчны яамнаас мэдээллэсэн  аж. Эхний ээлжинд 1400 нүхэн жорлонг өөрчилж, төсөл амжилттай хэрэгжвэл нийт нүхэн жорлонгуудыг солих юм байна. Нүхэн жорлон доторх бүх бодис найрлага шууд газрын хөрсөнд нэвчиж, тэр нь ундны усанд нөлөөлдөг. Гэвч жорлондоо халдваргүйжүүлэлт, ариутгал, суллалт хийдгүйгээс үүдэж эмнэлгийн байгууллагын ачаалал ихэсч, бага насны хүүхдүүдийг өвчлүүлдэг шалтгааныг нүхэн жорлонгоос үүдэлтэй өвчлөлүүд эзэлдэг аж.