ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ичдэггүй “улаан туг”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-24

Засгийн газраас 2017 онд хамгийн сайн ажилласан аймаг, яамдыг  10 сая төгрөгөөр шагналаа. Тэр дунд Нийслэлийн Засаг даргын тамгын газар бас багтсан. Хамгийн сайн ажилласан аймаг, яамыг шалгаруулахдаа 11 үзүүлтээр ажлыг нь дүгнэсэн юм гэнэ билээ. За тэр яам, аймаг ч дүүрсэн хэрэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газар багтсан нь сонирхолтой байна.

Тэгээд Нийслэлийн Засаг дарга Су.Батболд цом, шагнал гардаад, гоё гоё тоо хэлээд л зогсч байгаа юм. Ичдэггүй “улаан туг” юм даа. Мань эр үг хэлэхдээ “Нийслэлийн иргэд хотдоо тав тухтай амьдарч, ажил хөдөлмөртэй байх нөхцөлийг бүрдүүлэн, амжиргааны төвшинг дээшлүүлэхэд гол зорилтоо болгож, хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүх шатны шийдвэр гаргах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлэн ажилласан” хэмээн билээ.

Мөн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, өр төлбөргүй болгосон, хотын төсвийн орлого давж биелсэн гээд л сайхан сайхан зүйл ярьсан. Тоон үзүүлэлт ярьж, сайн сайхан болгосон гэж тайлагнах яах вэ.  Хотын хөгжлийг шинэ шатанд гаргах гэж хамаг хүчээ барж ажилласан чинь үр дүнд хүрсэн үү. Тэр шинэ шат чинь хаана байна. Гэрэлт гудамж, “Ulaanbaatar” гэсэн үнэтэй бичиг үү.

Гол зорилт нь иргэдийн амжиргааны төвшинг дээшлүүлэх байсан гэнэ. Хэний амжиргааны төвшин дээшлэв. “Аз жаргалтай Улаанбаатар”-т амьдарч байна уу гээд гудамжинд яваа иргэдээ асуугаарай. Таны улаан нүүрэн дээр чинь нударга буулгах байлгүй. Ядаж л хотоо өмхий үнэрээс нь, өвөлдөө утаанаас нь салгачихаад шилдгийн шагнал ав л даа. Ичихээ мартсан “улаан туг” минь.